Saturday, December 9, 2006

Миний блогоор зочилж байгаад баярлалаа.

Блог дээрээ юу бичих вэ гэж нилээн бодлоо. Тэмдэглэл бичээгүй удсан байна.

10 - н жилд байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэл бичдэг байсан л даа. Гэхдээ голдуу зураг зурдаг байсан. Нэг удаа би зураг харж зурсан. Тэгсэн аав маань итгэхгүй гэрэлтүүлсэн байна гээд цонхон дээр гэрэлд тааруулж үзсэн чин яг таардгиймдаа. Азаар намайг зурж байхад дүү маань харж суусан болохоор гэрчтэй байсан юм. хэхэ. Харин одоо зураг зураагүй уджээ. Тэмдэглэл бичихээ бүр болиод 5 жил болж байгаа болохоор энэ тал дээр авьяасаа уландаа гишгэсэн бололтой. хэхэ. Авьяас ч гэж дээ. Голдуу шүлэг, дууны үг, зүйр үг цуглуулдаг байсан. Өөр ямар хоббитой байсан бэ гэвэл номыг ухаан мэдрэлгүй уншдаг байсан. Сайн бичсэн уран зохиол бол уран зураг байдаг юм гэж аав хэлж байсан санагдана. Аан тийм. Бас сийлбэрийн дугуйланд явдаг байсан. Анхны бөгөөд эцсийн уран бүтээл маань модоор хийсэн оцон шувуу байсан юм. Гэхдээ их гоё болсон. Одоо даанч хаана байгааг хэлж мэдэхгүй нь. Магадгүй гэрийн музейд хадгалагдаж байгаа л болвуу. Энэ чиглэлээр дагнасан бол явцгүй ч овоо юм хийх байсан гэж өөрийгөө боддог юм. хэхэ. Ер нь бодоод байхад юм, юм руу л үсчиж сонирхож байгаад л хаячихдаг байсан юм байна. Төгөлдөр хуурч болно гэж нэг хэсэг гэрийнхнээсээ зөрсөн. Зурагтын нэвтрүүлэгч болно гэж нэг хэсэг боддог байж. Дуучин болно гэж гэртээ чанга, чанга дуулж гэрийнхнийгээ, дээд доод айлаа нэг хэсэг залхаасан. Ер нь их мөрөөдөмтгий байсан юм болвуу даа.
Блогоо бичих явцад зарим зүйлийг эргэн санахад хуучны зуршил, сонирхол, ... бүгд ул мергүй алга болсон байх юм. Тэгээд би юу сонирхдог билээ гэж еерийгее тодорхойлох гэсэн байдаггүй. За яахав. Одоо бол би компьютертэй холбоотой зүйлсийг сонирхдог болохоор сэтгэлээр унах юу байхав.Харин ч өөртөө баярладаг юм. хэхэ.
Анх ажилд орохоос емне програмист болно гэсэн зорилготой байснаас яг тодорхой зорилгогүй байсан л даа. Харин одоо зорилго маань тодорхой болж байгаа гэж болно. Харин зорилгодоо хүрэхийн тулд еерийгее хэрхэн дайчлах вэ. Магадгүй блог бичих нь чухал нелее үзүүлэх байх гэж бодлоо. Блог дээрээ хэрэгтэй зүйл бичихийн тулд өөрийгөө хегжүүлэхэд илүү анхаарах болно.