Saturday, January 24, 2009

I love music

Сүүлийн үед надаас хүн болгон нэг ижил асуулт асууж дарамталдаг боллоо. Найз залуутай болж хүнтэй суугаач, эсвэл яагаад найз залуутай болохгүй байгаан эд нар гээл. Яагаад ч юм сүүлийн үед хүн ингэж асуухаар хүний эрхэнд халдаж байгаа мэт санагддаг болчихож.
Өчигдөр хуучин ажлынхан уулзалдаад очдог юм байна. Тэгсэн нэг найз маань намайг мэндийн зөрөө ч байхгүйгээр, найз залуугаа дагуулж ирэхгүй яасан юм гэж хошигнож байх юм. Энийг одоо тандсан асуулт гэж ойлгох уу, тавласан асуулт гэж ойлгох уу, хэхэ, мэдэхгүй болохоор тоож толгойгоо гашилгасан ч гүй.
Миний хувьд хүнтэй сууж яараад байх нас биш л юм шиг санагддагшт . Ид хийж бүтээх залуу нас байхад заавал яах гэж хүнтэй сууна гэж яарах ёстой юм. Тэртэй тэргүй л хүнтэй суухаас цааш, эрх чөлөөндөө би юу юунаас ч илүү хайртай. Ажил дээрээ би дуртай үедээ оройтож, тоглож болно. Дуртай үедээ муухай ч хамаагүй хоол хийж иднэ, дургүй бол хийж идэхгүй гээд л. Бүх юм минийхээр байх надад таалагддаг.
Надтай адилхан хүнтэй суугаагүй хүн хар мянгаараа, хавь ойрынхон бол ихэнхи нь, надаас 5 эгч хүн хүртэл хүнтэй суугаагүй гоёоороо явж л байнадаг. Хэвийн л үзэгдэл биздээ.
Надаас дахиж энэ асуултыг хэн нэгэн битгий асуугаасай, залхуутай байна...

Thursday, January 1, 2009

New Day

Шинэ оны эхний өдөр их азтай байгаа. Өчигдөр хуучин оныг ганцаараа гаргалтай биш гээд эгчийнх рүүгээ очиж он гаргасан болохоор блогтоо оруулах хуучин оны бичлэгээ сая орууллаа.
Өглөө эгчийнхээсээ гараад явж байхдаа 2 ч удаа ихэр хүүхэдтэй дайралдсан. Бас явж байгаад мөнгө олсон. Энэ юуных вэ? Мэдээж азынх. Энэ онд намайг аз ивээх байх гэж их билэгшээгээд олзны мөнгийг авсан. Гэгээрсэн хүн авах байсан болвуу?
Аз гээд авах л байсан дөө. хэхэхэ.