Thursday, June 28, 2007

Birthday

Хайрт найз Тунгаагийн маань төрсөн өдөр 3 хоногийн өмнө болоод өнгөрсөн байсныг санав. Ай халаг гэж. Гэрээ мартсан Гэсэр одоо бүр найзынхаа төрсөн өдөр бүү хэл, Аавын ухаант үгс, Ээжийн энэрэнгүй сэтгэл, Ахын алтан сургаал, Эгч нарын хайраас хол яваад, тэднээсээ хол ямар их удаавээ :(( Гэхдээ гэртээ удахгүй очино гэсэн бодолтой бас санаа нэг их зовохгүй л цайгаад явжийнэ.
10 жилийн 6 - р ангид байхад манай ангид цав цагаахан царайтай, буржгар үстэй, жижигхээн туранхай хүүхэлдэй шиг хөөөөрхөөөөн охин анх шилжиж ирж билээ. Хэдийгээр би олон найзтай ч чи бол миний хамгийн сайн найз маань юм шүү!! За ингээд мэндчилгээгээ хүргэе:

Давалгаалан долгиолох далайн ус хэдий арвин ч
Дархан-Уулын мөнх сарьдаг хэдий өндөр ч
Даанчиг зузаан бидний нөхөрлөлийг
Яахин гүйцэх билээ гээд хайрт найз Тунгаа чамдаа өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!!! I love you. You love me :D