Saturday, November 22, 2008

Бага насаа гэж...

Бага насаа гэнэт дурсмаар санагдаад. Их гоё байждээ.
Яагаад ч юм аав,ээж маань тайвуу, уужуу хүмүүс байсан болохоор бид ч дураараа өсөж дээ. Хүний амьдралын аз жаргалтай үе бага нас гэдэгтэй хэн ч маргахгүй хэдий ч аав,ээж, ах, 2 эгч, дүү гээд бид бүгд хамтдаа сайхан байжээ. Миний хүвьд бол бөөн адал явдал байсан.
Манай байр бусад байрнуудаас хамгийн олон хүүхэдтэй байсан. Мэдээж залгаа байруудыг гүйцэхгүй л дээ. Тэгээд байрны хүүхдүүдтэйгээ нийлээд л өглөө эрт 9 цаг гэж босоод л гэрээсээ гарна.Тэгээд дээс, эрзэн, чирта , баавгайн чих , гээд л явж өгнө дөө. Тэгээд л өлсөхийн эрхэнд өдөр 2,3 цагийн үед гэртээ орж ирээд ээжийн хийсэн будаатай цайг гялс идчээл хам хум гараал явчина. Энэ хооронд нөгөө хэд маань бас хоолоо идээд буцаад гараад ирнэ. Тэгээд л дэлгүүр, худалдагч, эсвэл айл гэр болоод бие биенийдээ зочлоод л, эсвэл элсэн дээр очиж элсээр байшин барих юм уу эсвэл өндөг эд нар хийдэг байсан. хэхэ. Тэгээл хэрвээ өөр байрныхан ирвэл хоорондоо нөгөө бэлдсэн өндгөөрөө шидэлцэж байлддаг байсан. Ээх. Заримдаа бас аймар байсан шүү. Тэгээд нэг тоглоомоосоо залхаж эхэлвэл өөрийг тоглоод л яасан ч их тоглоом мэддэг байсан юм. Заримдаа байрныхаа чиртакан дээр гарч хүмүүсийг дээрээс харах дуртай байсан, бас дургүй хүн явж байвал дээрээс нь юм шидчихээд бушуухан бууцгаагаад гэмгүй юм шиг явцгаадаг байж билээ. Тэгж бодохоор би нээрээ сахилгагүй хүүхэд байсан юм шигээ. Тэгээд л өдөржингөө тоглоод орой 6 цагийн үед гэртээ орж хоол идчээд дахиал гадаа. Орой арай бүрэнхий болоод ирэхээр нуугдаж тоглоно, эсвэл аяга хагарана, эсвэл хөшөө болоод аль түрүүлж хөдөлцөн нь нөгөө хэдийгээ инээлгэж хөдөлгөх гээд янз бүр болно. Заримдаа бүүр өвсөөр байлдана гээч. Манай байрны гаднах хашааны өвс их өтгөн, өндөр ургадаг байсан юм. Нуугдаж тоглох үед өвсөн дотор нь орчихоор харагддаггүй байсан юм. Байрны гадаах өвсийг аав маань полкон дээрээс шаланкаар даралттай болгож байгаад усалдаг байж билээ. Тэр үед цаг ч сайхан байсан байх. Одоо бол тэр өвснүүд байхаа больж шороо болон хувирсан даа. Зуны амралт нэг иймэрхүү байдалтайгаар хурдан өнгөрч зуныхаа даалгаварыг хийж амждаггүй байлаа. Бүтэн 2 дэвтэр хуулан бичиг эд нар гээд, Багш мэдсэн юм шиг хичээнгүй бичиг гээд хэлцэн болохоор зүгээр хурдан сараачиж болкү. Тэгээл байрныхаа хүүхдүүдийг уриалж байгаад арай гэж нэг цуг дуусгадаг байж билээ. Хэхэ.
Тэгээд би полкон дээрээ од харж унтах дуртай байсан. Тэнгэрт гялалзах олон одод, тэнгэрийн заадас гээд харах тусам сонирхолтой тул ээж, аав 2 оос гуйж гуйж байгаад л полкон дээрээ унтдаг байсан. Манай байрныхан бас. Дээд айлын полкон дээр Ширнээ, Тэмүүлээ гээд 2 хүүхэд,4 давхарт Анхаа, Зурмаа гээд эгч дүү 2, хажуугийн подизний 4 давхарт Ариунаа дүүтэйгээ, 5 давхарт нь Жижгээ гээд хүүхэд нээх онцгүй хөгжим чанга тавьчихна. Тэгээл нөгөө хэд наад хөгжмөө суллаачээ унтмаар байна гээд л. Их хөгжилтэй санагддаг юм.
Яагаад гэнэт бага нас ингэж гоё санагдаад эхэлвээ. Бодож санах юмгүй, аз жаргал дүүрэн байсан болохоор тэр юм болвуу. Бага насыг маань жаргалтай байлгасан ээж аавдаа би ачийг нь хариулах юмсандаа. Гэтэл одоо нэг л их завгүй хүн болчихож...
Нэг удаа ээж аав 2 биднээс бүүүр залхаад амар амгаланг олсугай хэмээгээд эмээгийнх рүү 4 хоног явуулсан. Тэгээд 4 хоночоод эргээд ирсэн чинь аав, ээж 2 бүүр уйдцан, бид нарыг байхгүй удаан байх юм бол ёстой хэцүү юм байна дахиж явуулахгүй гэж билээ.
Тэр үед ээж аав маань биднийг харж баясдаг байсан бол одоо хэзээ ирэх бол гээд л хүлээгээд сууж байгаа гэж бодохоор... Хүн ер нь юуны төлөө яах гэж амьдардаг юм бол доо ...

Thursday, October 30, 2008

Нарлаг өдөр

Блогоо хаадаг юмуу гэснээ нартай өдөр таарсан тул үргэлжлүүлэхээр шийдлээ. Олон аашинд минь гомддоггүй блогтоо хайртай. Бас зарим нэг хүний блогоо бичээчээ гэж гуйсны дагуу уншдаг хүн байдаг юм байна гэж итгээд ийнхүүүүү... гээд олон үг нуршаад ч яахав.

Нартай өдөр гэснээс энэ нар өнөөдөр ямар хурц байх юм бэ. Гадаа хүйтэн ч цонхны наранд ёстой нэг... зунаас илүү аягатай ус маань буцлахнээ. Гэхдээ би зүв зүгээр байгаа л даа ...
Би чамайг өдөржин бодлоо
Зүгээр л чамайг өдөржин бодлооо... гээдэл нээх завтай хүн шиг дуулаал байвал гоё оо. Даанч завгүй нь сайхан юмдаа.

Monday, August 4, 2008

Dream car



Гүйээ мөн сайхан амьтан байгаа биз. Сайхны өмнө нүд буруугүй ээ гэж. кхххххх.

Thursday, April 24, 2008

Нэгэн хэвийн амьдрал алдагдсан нь

Товчхондоо бол тэрээр өглөө сэрээд ажилруугаа явдаг.
Ажлаа тараад гэрийнхээ үүдэнд ирж хаалгаа түлхүүрдэн онгойлгодог.
Тэгээд бүхэл өдрийнхөө ядаргааг тайлахын тулд шүршүүрт ордог. Үгүйсэн бол тэр өглөө сэрж чадахгүй бөгөөд түүнийг сэрээхийн тулд далд ухамсар байтугай чарладаг сэрүүлэг ч нэмэр үл болох бөлгөө. Үүнийгээ ч тэр өөрөө мэдэх авай.
Тэгээд тэр маргааш өглөөнийхөө ажилдаа хоцрохгүйн тулд даруйхан унтая гэж бодох боловч өнөөх олон ангит цувралаа дуустал нь үзэж байж сая санаа амраад унтах авай.

Энэ бүгд нийт n удаа давтагдсан бөгөөд n = ? гэж тэр толгойгоо гашилгадаггүй.

Харин нэг өдөр тэрээр энэ бүх заншлаа эвдээд, ажлаасаа тараад эгчийнх рүүгээ зүглэж автобусанд суувай. Уг нь бол тэр гэрийнхээ үүдэнд яг ирж байх ёстой бөгөөд харин энэ удаад тэр автобусанд сууж байгаа юм. Автобусанд ороод тэр хамгийн арын суудал дээр суулаа. Уг нь бол тэр өдийд гэрийнхээ гадаа ирчихээд цүнхнээсээ түлхүүрээ авч хаалгаа онгойлгох ёстой байлаа. Харин одоо бол тэр автобусны кондукторт мөнгөө төлөх ёстой тул цүнхээ ухах авай. Түлхүүр олдлоо. Май ..
Тэрээр автобусны кондуктор луу түлхүүр сарвайснаа гэнэт хараад ... :D
Кондуктор хараад мэл гайхсан байж таарна. Бусад хүмүүс хараад хэсэг инээж байгаад больсон. Харин тэрээр инээдээ барьж чадахгүй байсан тул автобуснаас буун буутлаа инээсээр ... хаха.

Friday, April 4, 2008

mmxmmmxmm..

Эртэээ урьдын цагт дурлаж байхдаа бичсэн шүлэг :
Чиний дуртай дууг
Би шимтэн сонсож
Чиний дуртай өнгөнд
Би үхэн хатан дурлаж
Чиний явж байсан замаар
Би хөлөө зөөн алхалж
Чинийх гэсэн бүхэн
Минийх байхыг хүснэ.
Дуртай өнгө, дуртай дуу, хаагуур явдгийг нь мэдэхгүй байж яагаад ингэж дурлаж байснаа одоо сайн ойлгохгүй байна өө. Гэхдээ хэн нэгд хэрэг болж магад гээд бичиж үлдээв :D. Хэтрүүлэгтэй санагдаад байвал больчихгүй юу дөө.

Sunday, March 16, 2008

Ubuntu linux on Virtual PC


Хэрвээ таны PC хүчин чадал нь сайн бол XP болон Linux - ийг 2 өөр partition дээр хувааж суулгах шаардлагагүй. Заавал хөөрхий pc-гээ ажил ихтэй байхад нь хүчээр унтуулж, сэрээж байхаар Virtual PC гээчийг суулгаад л тэрэн дээрээ линуксаа суулгачих. Тэгээд нэг цонхноос нөгөө цонхруу шилжих мэтээр л линуксаа хэрэглэхэд цаг хэмнэх болтой.
Миний хувьд RAM 4G, CPU 4.0, Hard 250 тул ямар нэг ачаалал өгөхгүй амар санагдлаа.
Гэхдээ бас линукс нь зүгээр шууд суучдаггүй юм байнаа. Ubuntu 7.10 - ийн бүүтийг уншуулахад хулгана, гар орж ирэхгүй байсан тул google ахаас салахгүй гуйсаар байгаад нэг хэлүүлж авсанаа доор сийрүүлье. Хэн нэгд хэрэг болж магадгүй юм.
Хулгана, гараа идэвхтэй болгохын тулд VMAdditionsForLinux_64Bit or VMAdditionsForLinux_32Bit - ийг татаж суулгах хэрэгтэй. Тэгээд бүүт уншиж дуусаад install хийх дэлгэц гарч ирэхээр Alt+F1 - ийг дарж цонх руугаа шилжинэ. Дараагийн алхам бол таб'аараа System -> Preferences -> Universal access -> Keyboard Accessibility - рүү орж таб-аа ашиглан keyboard болон mouse -ийг space-ээр check хийгээд хаана. Ингэсний дараа гар ажиллагаанд орох ба NumLock дахь тоонуудаар яг л NoteBook-ий пад шиг хулганаа удирдана. Их зугаатай юм. 5 - ийн тоо enter-ийн үүрэг гүйцэтгэж бусад тоо нь чиглэлийнхээ дагуу 4 зүг 8 зовхис руу хулганыг хөдөлгөнө.
Тэгээд тусад нь хард дискнээсээ зай хувиарласан тул manual-аар суулгахгүй нь мэдээж. Суулгасны дараа Alt+F1 - ийг ашиглан terminal нээж sudo gedit /boot/grub/menu.lst -файлыг нээн “kernel” гэсэн бичигтэй мөрийн төгсгөлд "i8042.noloop" - гэж бичээд, хадгалаад цонхоо хаан reboot хийгээд болоо. Ингээд таны хулгана эрх чөлөөтэй болно.
Ингэж гар хулгана ажилладаггүй нь linux-ийн нэг bug болтойдог.
Таньд амжилт!!!

Sunday, March 9, 2008

Сайн сайхны төлөө.

Зиа хө. Нервийн тухай шууд ярьмаар санагдчихлаа. Энэ хүмүүс яагаад зовлон тоочих дуртай байдаг байна аа. Энэ чин халдварт өвчин тарааж байгаатай л ялгаагүй санагддаг юм. Хүний зовлонг сонсонгуут л чих өвдөөд нөгөө ярьсан юмыг нь бодохоор уур хүрээд тэрийг нь би бас өөр хүнд ярьж байж санаа амрах жишээтэй. Мартын наймнаар нөхөр нь эхнэрээ баярлуулахгүй утсаа салгаад алга болсон, эсвэл нөхөр нь бэлэг өгөөгүй хэд хоног дугарсангүй энэ тэр гээд л. Үнэндээ тэд нар эрт хүнтэй суусны балаг уу гэвэл бас үгүй юмаа. Хүнтэй сууснаар жаргадаггүй гэж үнэн үг шүү. Бас хүнтэй суухгүй байлаа гээд жаргал нэмэгддэггүй гээд байдын байналээ. Тэхээр хүний жаргалтай, эсвэл зовлонтой байгаа нь хүнтэй сууснуу эсвэл хүнтэй суугаагүйгээс болсон уу гэдэгтэй огт холбоогүй бөгөөд хүн зүгээр л өөртөө зовлон, жаргалыг зохиож, тэр зохиолоороо амьсгалж амьдардаг шүүдээ. Нөхөр нь өөр хүнтэй зугаалаад алга болсон тухайд гэвэл зовох нь аргагүй л дээ. Гэхдээ өмнөх эхнэрээс нь салгаж байж суусан юм чинь тэгэхгүй яах юм. Хуучин эхнэрээ баярлуулах гээд л талийна шүү дээ, хамгийн сайнаар бодоход. Тэхээр тийм хүнтэй суусан өөрийнх нь л буруу. Ай хөөрхий гэж.
Хүнд гай болохгүйхэн шиг амьдарчих юмсан.
Хүн болгон жаргал зохиож түүгээрээ аз жаргалтай амьдрах болтугай. Хэхэ.