Sunday, March 9, 2008

Сайн сайхны төлөө.

Зиа хө. Нервийн тухай шууд ярьмаар санагдчихлаа. Энэ хүмүүс яагаад зовлон тоочих дуртай байдаг байна аа. Энэ чин халдварт өвчин тарааж байгаатай л ялгаагүй санагддаг юм. Хүний зовлонг сонсонгуут л чих өвдөөд нөгөө ярьсан юмыг нь бодохоор уур хүрээд тэрийг нь би бас өөр хүнд ярьж байж санаа амрах жишээтэй. Мартын наймнаар нөхөр нь эхнэрээ баярлуулахгүй утсаа салгаад алга болсон, эсвэл нөхөр нь бэлэг өгөөгүй хэд хоног дугарсангүй энэ тэр гээд л. Үнэндээ тэд нар эрт хүнтэй суусны балаг уу гэвэл бас үгүй юмаа. Хүнтэй сууснаар жаргадаггүй гэж үнэн үг шүү. Бас хүнтэй суухгүй байлаа гээд жаргал нэмэгддэггүй гээд байдын байналээ. Тэхээр хүний жаргалтай, эсвэл зовлонтой байгаа нь хүнтэй сууснуу эсвэл хүнтэй суугаагүйгээс болсон уу гэдэгтэй огт холбоогүй бөгөөд хүн зүгээр л өөртөө зовлон, жаргалыг зохиож, тэр зохиолоороо амьсгалж амьдардаг шүүдээ. Нөхөр нь өөр хүнтэй зугаалаад алга болсон тухайд гэвэл зовох нь аргагүй л дээ. Гэхдээ өмнөх эхнэрээс нь салгаж байж суусан юм чинь тэгэхгүй яах юм. Хуучин эхнэрээ баярлуулах гээд л талийна шүү дээ, хамгийн сайнаар бодоход. Тэхээр тийм хүнтэй суусан өөрийнх нь л буруу. Ай хөөрхий гэж.
Хүнд гай болохгүйхэн шиг амьдарчих юмсан.
Хүн болгон жаргал зохиож түүгээрээ аз жаргалтай амьдрах болтугай. Хэхэ.

2 comments:

Anonymous said...

За Болроодоо өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе.
Чиний бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг сэтгэдэлээ сийрүүле.
Чи баян бай ядуу ч бай амьдрал гэдэг тэр чигээрээ асуудал зовлонгоор дүүрэн байдаг. Эдгээр асуудлууд байсаар л ирсэн байсаар ч байх болно.
Жаргал зовлон 2 ын хооронд хуруу дарам зай байдаг гэж би мунхагладаг. Учир нь чи асуудлуудын ямар өнцөгөөс харж байна гэдэгээс хамаг юм хамаарах болов уу.
Ихэнх хүмүүс өөрөө өөрийгөө бухимдуулаад л тэрийгээ байн байн бодоод л өөрийгөө ядараад байдаг юм шигээ. Ингэж хамаг нэрвээ барах юун.
За жаргалын талаар хэдэн үг.
Амьдрана гэдэг хүний сэтгэлийн л юм. Чи хэрэвээ өөрөө хэдийгээр асуудлаар дүүрэн байлаа ч сэтгэлээрээ баян бүхнийг чадна гэсэн эрмэлзэлтэй л байх юм бол Дээр хэлсэнчлан жаргал зовлон 2 ыг хооронд хуруу дарам зай байдаг юм шүү.

Ганц хүн айл болдоггүй
Ганц мод гал болдоггүй
Бас нэг зүйл.
эрэгтэй ч бай эмэгтэй ч бай чи тэр хүний араас нь гуйж гувишиж байж өөрийн болгосон бол тэр хүн чинь энэ л намайг гуйсаар байгаад суусан, тийм болхоор би яасан ч яадаг юм гэсэн сэтгэлгээ түний эд эсэнд шингэдэг юм шигээ. Чи түүний г юу ч хийсэн уучилсаар л байх болно. Амьдрал дээр иймэрхүү жишээ зөндөө байдаг юм. Цаашид улам л хүндрэх байхдаа. Хүүхэдтэй л бол гэж зөвлөмөөр байна.

Нэлээн нуршуу болжихлоо.Гэхдээ хэлэх гэсэн санаа нь амьдрал гэдэг зовлон жаргалаар дүүрэн байж л өөрөө төгс төгөлдөр байдаг.
Гэхдээ өөрөөс хамааралтай зовлонг жаргал болгож болдог юм шүү гэж.

Энхбаатар.Ж

Anonymous said...

Sedviig n haraad hundaga tulgadag ug baina da ternii talaar bichsen baina daa gej adnuurlaa sh de :-). Jargah jargahgui baih n togttson huuli durem baihgui gagtskhuu tuhian tsad ue-n uyaldaa holboonoos boldog ed shig sanagddag shde. Ene deer l unelelt dugnelt ugch baih heregtei baih. Za tegeed hed ih jargal dund heseghen zovlon amttai gej Choi akh helsen baidag shu de.
ORg