Monday, April 23, 2007

Бүдүүн мисс

Хагассайны өдрийн өглөө 11.30 - аас тэнгист Бүдүүн мисс үзнэ гэж билетээ урьдчилаад авцан байсан болохоор яах ч аргагүй өглөө эрт босдог баатар сэрж чадахгүй хоцорч очлоошд. Кино эхэлцэн байдаг. Би гэдэг хүн микртойгоо гүйчихмээр л санагдаад байдаг. Хэрэггүй билет авдаг байж ухааны юм бодож байтал цуг үзэх найз маань утасдаад би бас хоцоржийнэ гэлээ. хэхэ. Гоё кино гээд байхаар нь л өглөө эрт үзнэ гээд билетийг нь урьдчилаад авцан. Үргэлжлүүлээд дэлгүүр хэсэх төлөвлөгөөтэй.
За тэр ч яахав. Кино их сонирхолтой юм аа. Эхний хэсгийг нь үзэж чадаагүй ч. Аймар тарган Кан Ханна өөртөө гутраад эмчтэй уулзаж байхад нь тэнгист орж ирэв. Үнэхээр тарган. Царай муутай. Уул нь гоё хоолойтой боловч тайзан дээр гарахад хэтэрхий тарган тул тайзны араас дуулж хүнд хоолойгоо ашиглуулдаг өрөвдөлтэй Кан Ханна гэгч эмэгтэйг хараад Пөөх ямар аймар...тарган юмбэ. Гэхдээ энэ бол кино. Кино үзэхээрээ заримдаа хичнээн гоё санагдсан ч энэ бол кино гэж бодхоор л нээх сэтгэл хөдөлдөггүйн. Тэгээд тэр мэс засалд орсныхоо дараа хэн ч танихын аргагүй тураад, их хөөрхөн болдог. Тийм тарган байж байгаад тэгж их өөрчлөгдөнө гэдэг ч ... гэхдээ энэ кино. Амьдралд ч одоо ийм юм бий л дээ. Өөрийгөө толинд хараад уйлах нь ч хөөрхөн, хөлрөх нь ч хөөрхөн гээл. Их инээдтэй. Тэгээд угийн гоё дуулдаг тул алдартай болж эхлэнэ. Өөрийнх нь аав мэдрэлийн эмнэлэгт асруулдаг боловч Ханнагийн дууг үргэлж сонсдог фэн нь байв. Өөрийнх нь охин гэж мэдэхгүй. Харин Ханна буюу нэрээ өөрчилсөн Жени аавыгаа танихгүй царайлна. Учир нь аавыгаа гээд хэлчүүл хайртай залуу нь түүнийг таньчихна гэж айдаг. Үүнд нь дургүйцсэн ганц найз нь Женитэй найзлахаа болино. Киноны төгсгөл хэсэгт Жени тоглолтоо хийх болсон чин аав нь үзэхээр ирсэн байлаа. Аавдаа их хайртай байсан учир Жени аавыгаа танихгүй царайлж чадсангүй. Тэгээ л бөөн уянгын халил ээлж дараалан яваал. Нэг мэдсэн хажууд хамар шуухитнаж байнаа. Харсан чин найз маань нилбусаа сэм арчин суувай. Би ч дагаал нилбусу бөмбөрүүлж орхилоо. Уг нь кино үзээд нээх уйлаад байдаггүй. Энэ чин кино гэсэн мөртлөө л дүрдээ ороод уйлаадээлэй. Тарган байхдаа хайртай байсан залуудаа зориулж бичсэн шүлэг, дуугаа дуулаал. Бүдүүн үеийнх нь дуулж байгаа бичлэг томоор гараал. Ханна өөрөө уйлаал. Тэрийг нь сонсож би уйлаал. Найз маань уйлаал. Хүмүүс бас уйлаал. Дараа иймэрхүү кино үзэх гэж ирвэл усны гуталтай ирэх нь хайшаа юм ямар ч байсан томхон алчуур, зоонток авчирч үзнээ гсн ;)

Үргэлжлүүлэн дэлгүүр хэссэн тухайд гэвэл ер нь хагас бүтэнсайнд дэлгүүр сайн хэсвэл ажлын хэсгийнхэнтэйгээ нилээд дайралдаад байх шинжтэйдэг шүү. хэхэ.

Saturday, April 14, 2007

Аливаа хүн сурсан, эс сурсанаараа л хэмжигдэнэ.

Блог дээрээ ойрд бичлэг нэмсэнгүй. Нэг хэсэг уншигч боллоо. Блогийг маань шүүмжлэх хүн ч бас байдаг л даа. Бичих гэж бичдэггүй ч гэх шиг. Энэ шүүмжлэлийг ерөөсөө ойлгоогүй. Уг нь бичлэг нэмж байгаа маань бичих л гэснийх шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө блог дээр юу дуртайгаа л бичиж байгаа. Бичсээр л байх болвуу. Яахав хүн амьтан дэлгэцээ хагалчихгүй л бол. Ер нь тэгээд эхэлвэл дэлгэцний бизнес эрхэлнээ хө.

Амралтын өдөр эрт босох ч зүгээр л юм байна. Ойрд Кунзын сургаалийг хааяа ч юмуу нэг уншиж байя гэж бодлоо. Кунзын сургааль юугаараа алдартай вэ гэвэл хувь хүн, айл гэр, төрийн түшээд, улс орон гээд бүхий л хүрээг хамардаг бөгөөд тус бүрд нь ямар байх ёстойг нь номлодог гээд хэдхэн үгээр базаад хэлчүүл Кунзын сургаалийг судалж эхлээч гүй байж түүхий дүгнэлт болох вий. Дээх нь үед бол төрийн сайд, түшмэд болох гээд бүхий л шатанд Кунзын номлолоор шалгалт авдаг байсан гэдэг. Хэдийгээр бидний мах цусанд Хятадуудыг үзэн ядах сэтгэл шингэсэн байдаг боловч зарим хэрэгтэй зүйлээс суралцах хэрэгтэй л гэж боддым. Хятад дэлхийн хамгийн их хүн амтай боловч тэр олон хүнийг нэгэн судсаар чанга атгаж байдаг үзэл бол Кунз юм. Япончууд үүнээс их суралцан бараг үндэснийхээ үзэл болгосноор одоо их хөгжилтэй орон болж байгаа.
Хятадын нэгэн кинон дээр асар их цус асгаруулсан тулаан болсоны дараа, баяр яг цагтаа эхлэх ёстой байсан учир олон хүн цуглахаас өмнө хар мянган зарц нар гарч ирээд л хачин сайн зохион байгуулалттайгаар тэнд юу ч болоогүй юм шиг болтол нь ул мөр үлдээлгүй цэвэрлэж, баярын уур амьсгалтай болгочихож байгаа юм. Бүгд яг л нэг хүн шиг. Хэдхэн минутын дотор л. Киноны энэ хэсэг л их сэтгэгдэл үлдээсэн дэ.

За бүр хадуураад явчихлаа. Өглөө сэрээд Фукузова Юкичийн "Эрдмийг сурах ухаан" номыг цайгаа уунгаа уншиж эхэлтэл "Энэ ертөнцөд аливаа хүн сурсан, эс сурсанаараа л ялгагдаг(!!!). Эрдмийг их хураасан хүн дээд зиндааных, биеийн ажил хийдэг хүмүүн нь доогуур зиндаанд ормуй" гэсэн үгийг их анхааралтай уншлаа. Энэ эрдэмтэн Кунзыг их судалсан эрдэмтэн ч энэ бол өөрийнх нь хэлсэн үг гэж бодож байна. Дээрх өгүүлбэрийг уншаад их зүйлийг нэгэн дор зэрэг ухааравшд. Бараг л өмнөх амьдрал нүдний өмнүүр зурсхийн өнгөрч бушуухан цаас үзэг авч ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах гэснээ заа за толгой дотроо л төлөвлье гэж залхуурав. Угаасаа миний сурах судлах зүйл тодорхой байгаа учир өөрөө л хичээсүгэй! хичээсүгэй! хичээсүгэй! (Унтаж байгаа дүүгээ сэрээхгүйн тулд дотроо 3 удаа алга хавсрав).