Saturday, April 14, 2007

Аливаа хүн сурсан, эс сурсанаараа л хэмжигдэнэ.

Блог дээрээ ойрд бичлэг нэмсэнгүй. Нэг хэсэг уншигч боллоо. Блогийг маань шүүмжлэх хүн ч бас байдаг л даа. Бичих гэж бичдэггүй ч гэх шиг. Энэ шүүмжлэлийг ерөөсөө ойлгоогүй. Уг нь бичлэг нэмж байгаа маань бичих л гэснийх шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө блог дээр юу дуртайгаа л бичиж байгаа. Бичсээр л байх болвуу. Яахав хүн амьтан дэлгэцээ хагалчихгүй л бол. Ер нь тэгээд эхэлвэл дэлгэцний бизнес эрхэлнээ хө.

Амралтын өдөр эрт босох ч зүгээр л юм байна. Ойрд Кунзын сургаалийг хааяа ч юмуу нэг уншиж байя гэж бодлоо. Кунзын сургааль юугаараа алдартай вэ гэвэл хувь хүн, айл гэр, төрийн түшээд, улс орон гээд бүхий л хүрээг хамардаг бөгөөд тус бүрд нь ямар байх ёстойг нь номлодог гээд хэдхэн үгээр базаад хэлчүүл Кунзын сургаалийг судалж эхлээч гүй байж түүхий дүгнэлт болох вий. Дээх нь үед бол төрийн сайд, түшмэд болох гээд бүхий л шатанд Кунзын номлолоор шалгалт авдаг байсан гэдэг. Хэдийгээр бидний мах цусанд Хятадуудыг үзэн ядах сэтгэл шингэсэн байдаг боловч зарим хэрэгтэй зүйлээс суралцах хэрэгтэй л гэж боддым. Хятад дэлхийн хамгийн их хүн амтай боловч тэр олон хүнийг нэгэн судсаар чанга атгаж байдаг үзэл бол Кунз юм. Япончууд үүнээс их суралцан бараг үндэснийхээ үзэл болгосноор одоо их хөгжилтэй орон болж байгаа.
Хятадын нэгэн кинон дээр асар их цус асгаруулсан тулаан болсоны дараа, баяр яг цагтаа эхлэх ёстой байсан учир олон хүн цуглахаас өмнө хар мянган зарц нар гарч ирээд л хачин сайн зохион байгуулалттайгаар тэнд юу ч болоогүй юм шиг болтол нь ул мөр үлдээлгүй цэвэрлэж, баярын уур амьсгалтай болгочихож байгаа юм. Бүгд яг л нэг хүн шиг. Хэдхэн минутын дотор л. Киноны энэ хэсэг л их сэтгэгдэл үлдээсэн дэ.

За бүр хадуураад явчихлаа. Өглөө сэрээд Фукузова Юкичийн "Эрдмийг сурах ухаан" номыг цайгаа уунгаа уншиж эхэлтэл "Энэ ертөнцөд аливаа хүн сурсан, эс сурсанаараа л ялгагдаг(!!!). Эрдмийг их хураасан хүн дээд зиндааных, биеийн ажил хийдэг хүмүүн нь доогуур зиндаанд ормуй" гэсэн үгийг их анхааралтай уншлаа. Энэ эрдэмтэн Кунзыг их судалсан эрдэмтэн ч энэ бол өөрийнх нь хэлсэн үг гэж бодож байна. Дээрх өгүүлбэрийг уншаад их зүйлийг нэгэн дор зэрэг ухааравшд. Бараг л өмнөх амьдрал нүдний өмнүүр зурсхийн өнгөрч бушуухан цаас үзэг авч ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах гэснээ заа за толгой дотроо л төлөвлье гэж залхуурав. Угаасаа миний сурах судлах зүйл тодорхой байгаа учир өөрөө л хичээсүгэй! хичээсүгэй! хичээсүгэй! (Унтаж байгаа дүүгээ сэрээхгүйн тулд дотроо 3 удаа алга хавсрав).

No comments: