Saturday, November 22, 2008

Бага насаа гэж...

Бага насаа гэнэт дурсмаар санагдаад. Их гоё байждээ.
Яагаад ч юм аав,ээж маань тайвуу, уужуу хүмүүс байсан болохоор бид ч дураараа өсөж дээ. Хүний амьдралын аз жаргалтай үе бага нас гэдэгтэй хэн ч маргахгүй хэдий ч аав,ээж, ах, 2 эгч, дүү гээд бид бүгд хамтдаа сайхан байжээ. Миний хүвьд бол бөөн адал явдал байсан.
Манай байр бусад байрнуудаас хамгийн олон хүүхэдтэй байсан. Мэдээж залгаа байруудыг гүйцэхгүй л дээ. Тэгээд байрны хүүхдүүдтэйгээ нийлээд л өглөө эрт 9 цаг гэж босоод л гэрээсээ гарна.Тэгээд дээс, эрзэн, чирта , баавгайн чих , гээд л явж өгнө дөө. Тэгээд л өлсөхийн эрхэнд өдөр 2,3 цагийн үед гэртээ орж ирээд ээжийн хийсэн будаатай цайг гялс идчээл хам хум гараал явчина. Энэ хооронд нөгөө хэд маань бас хоолоо идээд буцаад гараад ирнэ. Тэгээд л дэлгүүр, худалдагч, эсвэл айл гэр болоод бие биенийдээ зочлоод л, эсвэл элсэн дээр очиж элсээр байшин барих юм уу эсвэл өндөг эд нар хийдэг байсан. хэхэ. Тэгээл хэрвээ өөр байрныхан ирвэл хоорондоо нөгөө бэлдсэн өндгөөрөө шидэлцэж байлддаг байсан. Ээх. Заримдаа бас аймар байсан шүү. Тэгээд нэг тоглоомоосоо залхаж эхэлвэл өөрийг тоглоод л яасан ч их тоглоом мэддэг байсан юм. Заримдаа байрныхаа чиртакан дээр гарч хүмүүсийг дээрээс харах дуртай байсан, бас дургүй хүн явж байвал дээрээс нь юм шидчихээд бушуухан бууцгаагаад гэмгүй юм шиг явцгаадаг байж билээ. Тэгж бодохоор би нээрээ сахилгагүй хүүхэд байсан юм шигээ. Тэгээд л өдөржингөө тоглоод орой 6 цагийн үед гэртээ орж хоол идчээд дахиал гадаа. Орой арай бүрэнхий болоод ирэхээр нуугдаж тоглоно, эсвэл аяга хагарана, эсвэл хөшөө болоод аль түрүүлж хөдөлцөн нь нөгөө хэдийгээ инээлгэж хөдөлгөх гээд янз бүр болно. Заримдаа бүүр өвсөөр байлдана гээч. Манай байрны гаднах хашааны өвс их өтгөн, өндөр ургадаг байсан юм. Нуугдаж тоглох үед өвсөн дотор нь орчихоор харагддаггүй байсан юм. Байрны гадаах өвсийг аав маань полкон дээрээс шаланкаар даралттай болгож байгаад усалдаг байж билээ. Тэр үед цаг ч сайхан байсан байх. Одоо бол тэр өвснүүд байхаа больж шороо болон хувирсан даа. Зуны амралт нэг иймэрхүү байдалтайгаар хурдан өнгөрч зуныхаа даалгаварыг хийж амждаггүй байлаа. Бүтэн 2 дэвтэр хуулан бичиг эд нар гээд, Багш мэдсэн юм шиг хичээнгүй бичиг гээд хэлцэн болохоор зүгээр хурдан сараачиж болкү. Тэгээл байрныхаа хүүхдүүдийг уриалж байгаад арай гэж нэг цуг дуусгадаг байж билээ. Хэхэ.
Тэгээд би полкон дээрээ од харж унтах дуртай байсан. Тэнгэрт гялалзах олон одод, тэнгэрийн заадас гээд харах тусам сонирхолтой тул ээж, аав 2 оос гуйж гуйж байгаад л полкон дээрээ унтдаг байсан. Манай байрныхан бас. Дээд айлын полкон дээр Ширнээ, Тэмүүлээ гээд 2 хүүхэд,4 давхарт Анхаа, Зурмаа гээд эгч дүү 2, хажуугийн подизний 4 давхарт Ариунаа дүүтэйгээ, 5 давхарт нь Жижгээ гээд хүүхэд нээх онцгүй хөгжим чанга тавьчихна. Тэгээл нөгөө хэд наад хөгжмөө суллаачээ унтмаар байна гээд л. Их хөгжилтэй санагддаг юм.
Яагаад гэнэт бага нас ингэж гоё санагдаад эхэлвээ. Бодож санах юмгүй, аз жаргал дүүрэн байсан болохоор тэр юм болвуу. Бага насыг маань жаргалтай байлгасан ээж аавдаа би ачийг нь хариулах юмсандаа. Гэтэл одоо нэг л их завгүй хүн болчихож...
Нэг удаа ээж аав 2 биднээс бүүүр залхаад амар амгаланг олсугай хэмээгээд эмээгийнх рүү 4 хоног явуулсан. Тэгээд 4 хоночоод эргээд ирсэн чинь аав, ээж 2 бүүр уйдцан, бид нарыг байхгүй удаан байх юм бол ёстой хэцүү юм байна дахиж явуулахгүй гэж билээ.
Тэр үед ээж аав маань биднийг харж баясдаг байсан бол одоо хэзээ ирэх бол гээд л хүлээгээд сууж байгаа гэж бодохоор... Хүн ер нь юуны төлөө яах гэж амьдардаг юм бол доо ...