Thursday, April 24, 2008

Нэгэн хэвийн амьдрал алдагдсан нь

Товчхондоо бол тэрээр өглөө сэрээд ажилруугаа явдаг.
Ажлаа тараад гэрийнхээ үүдэнд ирж хаалгаа түлхүүрдэн онгойлгодог.
Тэгээд бүхэл өдрийнхөө ядаргааг тайлахын тулд шүршүүрт ордог. Үгүйсэн бол тэр өглөө сэрж чадахгүй бөгөөд түүнийг сэрээхийн тулд далд ухамсар байтугай чарладаг сэрүүлэг ч нэмэр үл болох бөлгөө. Үүнийгээ ч тэр өөрөө мэдэх авай.
Тэгээд тэр маргааш өглөөнийхөө ажилдаа хоцрохгүйн тулд даруйхан унтая гэж бодох боловч өнөөх олон ангит цувралаа дуустал нь үзэж байж сая санаа амраад унтах авай.

Энэ бүгд нийт n удаа давтагдсан бөгөөд n = ? гэж тэр толгойгоо гашилгадаггүй.

Харин нэг өдөр тэрээр энэ бүх заншлаа эвдээд, ажлаасаа тараад эгчийнх рүүгээ зүглэж автобусанд суувай. Уг нь бол тэр гэрийнхээ үүдэнд яг ирж байх ёстой бөгөөд харин энэ удаад тэр автобусанд сууж байгаа юм. Автобусанд ороод тэр хамгийн арын суудал дээр суулаа. Уг нь бол тэр өдийд гэрийнхээ гадаа ирчихээд цүнхнээсээ түлхүүрээ авч хаалгаа онгойлгох ёстой байлаа. Харин одоо бол тэр автобусны кондукторт мөнгөө төлөх ёстой тул цүнхээ ухах авай. Түлхүүр олдлоо. Май ..
Тэрээр автобусны кондуктор луу түлхүүр сарвайснаа гэнэт хараад ... :D
Кондуктор хараад мэл гайхсан байж таарна. Бусад хүмүүс хараад хэсэг инээж байгаад больсон. Харин тэрээр инээдээ барьж чадахгүй байсан тул автобуснаас буун буутлаа инээсээр ... хаха.

Friday, April 4, 2008

mmxmmmxmm..

Эртэээ урьдын цагт дурлаж байхдаа бичсэн шүлэг :
Чиний дуртай дууг
Би шимтэн сонсож
Чиний дуртай өнгөнд
Би үхэн хатан дурлаж
Чиний явж байсан замаар
Би хөлөө зөөн алхалж
Чинийх гэсэн бүхэн
Минийх байхыг хүснэ.
Дуртай өнгө, дуртай дуу, хаагуур явдгийг нь мэдэхгүй байж яагаад ингэж дурлаж байснаа одоо сайн ойлгохгүй байна өө. Гэхдээ хэн нэгд хэрэг болж магад гээд бичиж үлдээв :D. Хэтрүүлэгтэй санагдаад байвал больчихгүй юу дөө.