Monday, March 26, 2007

Таавар мэт Sound

Блог дээрээ тавьсан клипийг өнөөдөр л сонслоо. Sound нь зүгээр болчихож. Уг нь миний PC winamp, media player гэх мэт тоглуулагч дээр саунд нь зүгээр мөртлөө net - ээс дуу татаж сонсох гэхээр л дуу нь явдаггүй байсын. Аргаа барахдаа "James Blunt - You're Beautiful" - ийн MP3 - ийг клиптэй нь амных нь хайрцгийг тааруулж 1 удаа сонссон. Нэгэн сайхан өдөр зүгээр болгочихвол яаж зүгээр болгосон талаараа блог дээрээ бичье гэж бодсон боловч саунд маань өөрөө зүгээр болчихымдаа. Уг нь PC - ний маань driver install байхгүй байсан учир sound - ийг нь суулгах гэж net-ээс Audio driver хайж татаж авсын. Энд л бага зэрэг таараагүй ч юмуу, no байсан бололтой. Гэхдээ хэн нэгэнд хэрэг болж магад гээд URL - ийг нь үлдээв. Клип нь ч дажгүй явж байна. Огт явахгүй болохоор нь урамгүй байсын.
За тэгээд их алхдаг улирал маань эхэлж байна. Алхаад л алхаад л. Гоё шүү.

Өөрт байдаг хэдэн дуунуудаа сонссоор байгаад залхаж байсан учир гэртээ байх ёстой Bravo Hits - ийн хос CD - хайж оллоо. Урамтай байна шүү. Хуучин дуунуудаа дөнгөж сонсож эхэлвүү үгүй юу л толгой дохиод байсын. Хөгжим сонсож байж юм хийдэг энэ зуршил ер нь муу юу үгүй юу? сайн хэлж мэдэхгүй юм :D.