Sunday, July 12, 2009

Багын хууч хөдлөөд ...

Ажлынхан нэг удаа салхинд бөөнөөрөө гарч хөлбөмбөг тоглодог юм байна. Тэгсэн сүүлийн үед хөл бөмбөгөнд их дуртай болчихсон, эрэгтэй байсан бол сайхан хөл бөмбөг тоглохгүй юу, даанч эмэгтэй болохоор надтай тоглох хүн олдохгүй хэцүү юм аа, тоглодог хүмүүстэй тоглоё гэхээр эмэгтэй юм байж яахын гээд байхын энэ хүмүүс. Хөл бөмбөг биш юмаа гэхэд боулинг, эсвэл бие хамгаалах урлаг, иог, такэондо ч юм уу, за болий төгөлдөр хуур(арай эмэгтэйлэг), ... яамаар ч юм, би багаасаа л их гадаа тоглож өссөн болохоор хобби хөдлөөд гоё тоглох гэхлээр энэ хүмүүс хамт пиво ууж тамхи татаж суухыг илүүд үзэх юм, яалтай нь билээ ...

Tuesday, May 19, 2009

Сонгууль ккк

Өчигдөр гэрлүүгээ эрт хариад зурагт үзэж суухнээ, дан л сонгууль гараад байх бололтой юм аа. Эсвэл манай зурагт вирустцэн юм уу, тэр чигээрээ spam'аар бөмбөгдчих юмаа, TV5-аар тэр Энхбаяр , Элбэгдорж 2 ерөөсөө ээлжлээд л захиалгат нэвтрүүлгээ явуулаастай. Сайхан тархи угааж байна аа хэхэ. Энхбаяр дээр юмуу өндөг шиг өөгүй юм гэжийтэл, дараа нь Элбэгээ гэж бас нэг арилгасан сонгино хэдэн юм амлах юм, Эх орны хишиг эд нар, дээр нь нэмээд хувьцаа ч гэнэ үү, Элбэгээ зүгээр юмуу гэжийтэл тэр нэг балай үхэртэй реклам явах юм . Яалтай нь билээ ккк...

Monday, May 18, 2009

Мэдэхэд илүүдэхгүй

ХҮМҮҮСИЙН ЭНЕРГИЙН АНГИЛАЛ
Эрчим хүч шимэгчид
Бидний ойр дотны хүмүүс, хамаатнууд, найз нөхөд маань энергийн шимэгчид болдог. Тэднээс салахад мэдээж амаргүй. Зарим тохиолдолд тэднийг таны энергийг сорж дуустал нь хүлээхээс өөр арга замгүй байдаг.
Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг.

Өөрийн энергийг идэгчид

Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чадна. Ихэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ “идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан “өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг.
“Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй.

Энергийн “хоосон сав”
Ийм хүмүүст байдаг нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд биоэнергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй, тэдэнд хөндлөнгөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг “дүүргэж” чадна

Энергийн зуучлагчид
Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай, харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг.

Энергээ гээгчид
Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт буй. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой.

Энергийг “ залгигчид”
Вампирууд ч, донорууд ч залгигчид болж чадна. “Залгигчдын” хоёр төрөл зүйл байдаг. Хамгийн өргөн тархсан нь их мэдрэмтгий хүмүүс. Тэд эргэн тойронд болж байгаа үйл явдлуудын тухай их бодож эрэгцүүлдэг. Тэдний анхаарал, дүн шинжлэлд ойр дотны хүмүүсийнх нь амьдралын жижиг сажиг бэрхшээл төдийгүй орчлон хорвоо, ертөнцийн цар хүрээтэй том асуудлууд ч өртдөг. Нөгөө нэг төрөл нь бол өөрсдийн гоц авъяасын хүчээр орчиндоо нөлөө үзүүлэхийг хүсэгчид юм. Энэ тохиолдолд хэт хурдассан биоэрчмийн солилцоо нь өөрсдийг нь хорлодог. Үзмэрч болох нь эргээд тэднийг хүндээр өвчлүүлнэ.

Энергийн “шүүлтүүр “
Ихэнхи тохиолдолд ямар нэгэн шалтгааны улмаас энергийн зуучлагчид нь “шүүлтүүр” болон хувирдаг. Гэхдээ нийгмийн халамж, сэтгэл зүйн тусалцааны салбарт ажиллагсад, радио, телевиз, сонин гээд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд энергийг “шүүх” чадвартай болдог. Учир нь тэд янз бүрийн, эмгэнэлтэй болон инээдэмтэй нөхцөл байдалд их ордог. Энэ үед тэдний дотоод “шүүлтүүр” ажиллаж эхэлнэ. “Шүүлтүүрийн “ хувьд хамгийн хурдан өөрийгөө ариусгах арга нь бол хүйтэн усаар угаал үйлдэх, халуун цай уух, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, мододтой харьцах явдал юм. Харин “шүүлтүүр” болохыг хүссэн хүний зөн билэг сайтар хөгжсөн, биоэнергийн өвөрмөц онцлогтой байх ёстой гэдэг.

Энергийн “хана”
Таагүй явдлууд ч энэ хүнээс ойдог. Өөрөөр хэлбэл, тэд таагүй явдлуудыг, муу энергийг ойлгох чадвартай. Гэхдээ тэдний “хананаас” ойсон сөрөг энерги нь анх түүнийг илгээсэн эзэндээ тэр болгон очдоггүй. Тиймээс энергийн “хана” нь олон хүнд таагүй явдал учруулдаг. Өөрөөр хэлбэл, өөрт нь огт хамаагүй ямарч буруугүй хүмүүст ч гай тарина. Учир нь түүнээс ойсон сөрөг энерги нь ойж хаа ч хамаагүй тусна. Ийм хүмүүстэй нөхөрлөх нь их аюултай. Шашны мухар сүжигтнүүд, шашны элдэв урсгалын гишүүд энергийн “хана” болдог. Тэд гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдаж, хэсэг бүлгийн хамгаалалтыг үүсгэдэг, сүжиг нэгт олон хүний оролцоотойгоор энэхүү хана нь олон дахин хүчирхэгждэг ба энд хүн болгон “ханыг” бат бэх болоход хувь нэмрээ оруулдаг.

Энергийн “толь”
“Толь”-руу илгээгдсэн сөрөг буюу эерэг энерги нь анхлан үүсгэсэн эзэндээ эргэн ойж тусдаг. Гэхдээ “толь” нь нэгэн төрлийн мэдээллийг ганцхан удаа ойлгож чадна. Тэд үүнийг огт бодож төлөвлөлгүй тодорхой чиглэлд илгээдэг. Ямар ч толь өөртөө мэдээллийг хадгалдгийн адилаар хүн “толь” өөртэйгээ тааралдсан хүн болгоны мэдээллийг удаан хугацаагаар өөртөө хадгална.
Эрчим хүчний энэ төрөлд хамрагсдыг насан туршид нь хадгалагддаг нүднийх нь өвөрмөц гялбаагаар нь таньж болно. Тэдний нүүр царай дүр төрх хэнтэй ч харьцаж байгаагаас шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ “толинд” туссан өөрийн дүр төрхийн анхны тусгалд сохроор итгэх хэрэггүй, учир нь энэ нь ямар нэгэн утгыг илэрхийлдэггүй, харин толины гүнд жинхэнэ мэдээлэл нь хадгалагддаг шүү дээ.

“Энергийн наалдагч”
Тэднийг эрчим хүчний аль төрөлд хамаардгийг тогтооход амаргүй. Тэд мөн л ялгаагүй вампирууд боловч шимэгчид шиг энергийг шууд сорохгүй. Харин хүний амьдрах орон зайд нэвтрэн орж, салахгүй удаан хугацаагаар оршдог. “наалдагч” хэн нэгэнтэй танилцмагцаа ямар нэгэн зүйл асуухыг хүлээлгүй, өөрийн тухай ярьж эхлэх ба ингэхдээ нөгөө хүн рүүгээ асар их сөрөг энергийг цацдаг. Тэдэндтэй харьцахгүй байх амаргүй. Өөрийн дотоод бүх энергийг дайчилснаар “наалдагчаас” салж болно.

gej negen niitleld bichjee.

Өөртөө

Хүн өөрийн олсон мөнгөө яг гурван тэнцүү хуваагаад, 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй. 1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас. 1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас... гэжээ.

Thursday, March 19, 2009

Хэдэн хором эргэцүүлэхүй...

Хорвоо шудрага бус зүйлээр дүүрэн шүү.
Нэг нь зүгээр ус уугаад сууж байхад нөгөө нь орой болгон шоудаад л, нэг нь найз залуу байхгүй явж байхад нөгөө нь хэд дэх амьдралаа ч юм эхлээд явж байдаг,
Нэг нь гэртээ хүүхдээ хараад сууж байхад нөгөөтөх нь хүүхэн эргүүлээд л явж байдаг.
Нэг нь код бичээд сууж байхад нөгөө хэсэг нь metropolis'т бүжиглээд л явж байдаг.
Араатан амьтадтай зүйрлэх юм бол өвсөн тэжээлтэн, махан идэштэн юмуу даа. Махан идэштэнгүүд нь өвсөн тэжээлтэнгүүдээрээ хооллоно.
Би ерөөсөө цагаан хоолноосоо гарч мах иддэг болно оо гээд хазайгаад явчихгүй юу кэкэ.
Гэхдээ явж явж хувиа борлуулаад хүнд хал палгүй гэмгүй сайхан амьдраад явж байгаа нь алинд нь ч хамаарагдахгүй юмуу даа.
Шудрага ба шудрага бус зүйлүүдийн тухай бодоод байх хэрэг ч алга. Бодох болсон шалтгаан гэвэл ганц өндгийг нь идэх гэж 2200-аар хоол авч иддэгт л уур хүрээд байна. хэхэ. Гэрээсээ уг нь сайхан хоол хийж ирээд ажил дээрээ идэж болох ч яагаад ч юм хоол хийхээс бүүр төсөөрөөд, тэр тогоо шанага нийлүүлэх гэж гар салгалдаг болж. Яагаад ч юм сэтгэхүйд хоол хийнэ гэсэн ойлголт орж ирэхгүй байгаа болохоор шудрага бус зүйлтэй нүдээ аниад эвлэрээд яваад байгаа...

Monday, February 16, 2009

Conflicts of mind, soul, body ...

Заримдаа найзууд маань ганцаараа эрх чөлөөтэй амьдрах юмсан гээд , гэрийнхэнтэйгээ байдаг байж тусдаа байр хөлслөж амьдрана гээд л.
Харин би эсрэгээрээ гэрийнхэнтэйгээ цуг байдаг бол сайхнаа гэж бодох үе зөндөө л байдаг. Гэвч нэгэнт л боломжгүй тул хувь заяатайгаа эвлэрч энэ тухай бодохоо ч больж байх шиг байна даа.

Үнэндээ заримдаа хэн нэгэн намайг нэг сайн загнаад өгөөсэй гэж бодох үе ч гардаг. Тэгсэн мөртлөө эгчдээ загнуулах дургүй, би гэдэг хүн заримдаа өөрийнхөө учрыг олохоо больчих юм.
Заримдаа хийх ёстой ажлаа дуусгалгүй гэртээ харьчихна. Тэгээд л өөрөө өөртөө: за Болороо минь хийж дуусгах ажил байгаа гялс дуусгачих тэх үү гэж өөрөөсөө гуйна. Ойлгуулахыг хичээнэ. Бөөн юм болно. Гэтэл би нэтээр дэмий тэнээд за гэчихээд л суугаад байна. Гэртээ би даанч юм хийдэггүй юм. Марожин авч өгөе хийчих тэхүү гэнэ.
За гэнэ. Тэгээд дэлгүүрээс марожин авч өөрөө өөртөө өгнө. Иднэ. Идчээд хийхкү. За тэгүүл хоол хийж өгье тэгүүл хийх үү?
За гэнэ. Тэгээд өөртөө хоол хийж өгөөд л. Иднэ. Идчээд тухгүй байна гэнэ. За тэгүүл орондоо ороод хий гэнэ. За гэнэ. Тэгээд орондоо ороод л толгой эвтэйхэн байрлал олонгуутаа нам. Ичих ч үгүй унтаад өгнө дөө. Өөрийгөө би сүүлийн үед ойлгохгүй байгаа. Өөрөө өөртөө их хатуу ханддаг, сайн хүн гэж өөртөө итгэж явсан юмсан. Гэрээ санаад байгаа юм болуу?

Saturday, January 24, 2009

I love music

Сүүлийн үед надаас хүн болгон нэг ижил асуулт асууж дарамталдаг боллоо. Найз залуутай болж хүнтэй суугаач, эсвэл яагаад найз залуутай болохгүй байгаан эд нар гээл. Яагаад ч юм сүүлийн үед хүн ингэж асуухаар хүний эрхэнд халдаж байгаа мэт санагддаг болчихож.
Өчигдөр хуучин ажлынхан уулзалдаад очдог юм байна. Тэгсэн нэг найз маань намайг мэндийн зөрөө ч байхгүйгээр, найз залуугаа дагуулж ирэхгүй яасан юм гэж хошигнож байх юм. Энийг одоо тандсан асуулт гэж ойлгох уу, тавласан асуулт гэж ойлгох уу, хэхэ, мэдэхгүй болохоор тоож толгойгоо гашилгасан ч гүй.
Миний хувьд хүнтэй сууж яараад байх нас биш л юм шиг санагддагшт . Ид хийж бүтээх залуу нас байхад заавал яах гэж хүнтэй сууна гэж яарах ёстой юм. Тэртэй тэргүй л хүнтэй суухаас цааш, эрх чөлөөндөө би юу юунаас ч илүү хайртай. Ажил дээрээ би дуртай үедээ оройтож, тоглож болно. Дуртай үедээ муухай ч хамаагүй хоол хийж иднэ, дургүй бол хийж идэхгүй гээд л. Бүх юм минийхээр байх надад таалагддаг.
Надтай адилхан хүнтэй суугаагүй хүн хар мянгаараа, хавь ойрынхон бол ихэнхи нь, надаас 5 эгч хүн хүртэл хүнтэй суугаагүй гоёоороо явж л байнадаг. Хэвийн л үзэгдэл биздээ.
Надаас дахиж энэ асуултыг хэн нэгэн битгий асуугаасай, залхуутай байна...

Thursday, January 1, 2009

New Day

Шинэ оны эхний өдөр их азтай байгаа. Өчигдөр хуучин оныг ганцаараа гаргалтай биш гээд эгчийнх рүүгээ очиж он гаргасан болохоор блогтоо оруулах хуучин оны бичлэгээ сая орууллаа.
Өглөө эгчийнхээсээ гараад явж байхдаа 2 ч удаа ихэр хүүхэдтэй дайралдсан. Бас явж байгаад мөнгө олсон. Энэ юуных вэ? Мэдээж азынх. Энэ онд намайг аз ивээх байх гэж их билэгшээгээд олзны мөнгийг авсан. Гэгээрсэн хүн авах байсан болвуу?
Аз гээд авах л байсан дөө. хэхэхэ.