Saturday, January 27, 2007

Бага ч болов санаа амрав

Блогийн маань хэв загвар надад ердөөсөө таалагдахгүй байсан учир загварыг нь багахан ч болов өөрчиллөө. Уг нь албаны маягийн загварыг сонгодог юмуу гэснээ чөлөөт загварыг илүүд үзэж өөрийнхөө хүссэнээр өөрчилөхөөр шийдлээ. Гарчгийн хувьд өөрийнхөө дуртай шүлгийн мөрөөс тавилаа. Уг нь google ахаас html - ийн талаар асууж байгаад нилээн юм өөрчлөе гэж бодсон боловч заримыг нь өөрчиллөө. Би чин өнөөдөр ажлаа хийх ирсэн хүн шүү дээ.Кодын ажил маань нэгдэх гэхэд тестлэгдэж дууссан байх ёстой учраас блогоороо нэг шурд гэж ороод байгаа маань энэ. Дараа арай илүү гоё болгох бодолтой байнаа.

Friday, January 26, 2007

Муу зуршлаа хаяцгааяаааааааааа гэж

Хараалын үг хэлдэг хүмүүсийг заримдаа гайхдаг. Хэлээд сурцан болохоор их зохино гэж. Харин надад бол огт зохихгүй. Ер нь би хараалын үг хэлж огт чаддаггүй. Амнаас яагаад ч гарахгүй шүү. 10 жилд байхад би нэг удаа "алийшүү" гээд хэлцэн чин юу сонсчвоо гэсэн шиг бүх хүн эргэж харсан. Миний ичсэн гэж. хэхэ. Гэхдээ зарим хүмүүс хараалын үг хэлж уураа гаргадаг байх лда. Харин би тэгж чаддаггүй болохоор заримдаа их уурладаг байх
Заримдаа би уур хүрэхээрээ "чөтгөр гэж" гэж үнэн голоосоо хэлдэгээ нуух юун. Тэгэнгүүт ойр орчныхон над руу гайхаж харна.
Ер нь хараалын үг хэлэх маш муу юм шиг байгаам. Ажил үйлс нь бүтэхээн байна. Монгол хүн амны билгээр, нэг үгийг мянган удаа хэлэбэл үнэн болдог ч гэж үг байдаг.

Саяхан би зурагтаар нэг кино үзэж байсан бааранд нэг тасархай эмэгтэй тамхи татаад л. Тэгээд би ер нь тамхи татвал ямар харагдах бол(мэдээж би тамхинд орохгүй лдэ. Хажууд хүн тамхи татвал уур хүрнэ гэж) гээд угаалгын өрөөнд нууцаар тамхи зуугаад толинд харсан чин угаасаа зохихгүй юм байналээ.
Нүдэнд дасаагүй болооод ч тэр үү. Үнэхээр инээдтэй харагдаж байна лээ. Тамхи татдаг хүмүүс ер нь эхэлж өөрсдийгөө толинд хараагүй л болвуу. хэ.

Tuesday, January 16, 2007

Ядаргаа

Шөнөжингөө унтаж чадсангүй гэж ярьдаг хүмүүсийг одоо л нэг ойлгох шиг болж байна. юугаа бодоод унтдаггүй юм бол доо гэж гайхдаг байсан. Ер нь бодолтой огт холбоогүй юм байна. Унтаж чадахгүй байна гэдэг ёстой там юмаа. Өглөө эрт ажил руугаа хоцролгүй очих ёстой. Уг нь эртхэн унтвал маргаашийн ажлаа их сайн хийдэг. Унтах юмсан. Миний нойр хүрээд байна. Гэтэл хажуу айлийн зурагтын чимээ унтуулах шинж ер алга. Өчүүхэн чимээ хүртэл унтахад саад болоод байх юм. Урд нь яадаг байсан юм болоо. Стресст орхоор юм болгон л амар тайван байдлийг алдагдуулах шиг болох юм. YM - ээр үл таних этгээд өдөр болгон албатай юм шиг өөрийгөө нэмээд л хэрүүл хийх юм. листээсээ устгаад байхад. Тэгснээ эвлэрэе ч гэх шиг. Ажилд саад болоод байна гэж хэлээд ойлгохгүй болохоор нь ignorдсон. Өдөр болгон нэг хүн ignore хйидэг болсон. Ямар завтай гар нь ингэж хүний ажилд саад болдог байнаа ч гэж бодох юм. Танихгүй байж шүү.
Өчигдөр бас нэг этгээд утсаар танихгүй байж хүргэж өгөе ч гэх шиг. Тэгснээ би чамайг танихгүй чи хэн юм ч гэх шиг.Зарим хүмүүс яагаад ийм хагас ухаантай байдгийг би бодож толгойгоо гашилгадаггүй ч заримдаа өмнөөс нь өрөвдөж нулимс дуслуулмаар санагддаг гсн.
Юм бүхэн яагаад ийм дургүй хүрмээр байгааг бодох юм бол депресст орох байлгүй.
Ер нь хүн ядаргаа болохоороо их инээдтэй юм боддог гэсэн. Сүүлд нь бодоход шүү дээ. Тухайн үед бодож байсан сэтгэгдлээ цаасан дээр буулгаад сүүлд нь харахад их инээд хүрдэг шүү. жишээ нь:
Эртнээс очихыг хүсэж мөрөөдөж байсан газарт чин чиний харшилтай ургамал ургадаг бол яах вэ, маш их хөдөлмөр гаргаж хийсэн ажил чинь хэнд ч хэрэггүй байсан байвал яах вэ, маш сонирхолтой ном уншиж дуусах гэж байтал гол дүр нь үхчихвэл яах вэ. Заза. үнэндээ ийм гутранги үзэлтэй байх юм бол юу хийж бүтээх болж байнаа. Хи хи. Би ийм гутранги үзэлгүй л дээ. Хадуурч байна. Стресс маань ихэдсэн бололтой.

Monday, January 8, 2007

Ганцаараа хооллох тийм ч сайхан биш юм байна лээ шүү

Өчигдөр найзтайгаа “Aero” – д уулзахаар тохиролцож хэн түрүүлж ирсэн нь загасны битүү шөл, цуйван захиалаад хүлээж суухаар болдог юм байна. “Aero” – ийн загасны битүү шөл надад таалагддаг л даа. Тийм болохоор тийшээгээ л ер нь хоолонд ордог болоод нэг жил болж байна.
Очоод 2 хоолоо захиалчихаад хүлээгээд л суугаад байлаа. Нөгөө найз маань ирдэггүй. Хоолнууд ч боллоо. Идэхгүй хүлээх үү гэж байснаа идэж эхэллээ. Ядаж байхад зөөгч нь гайхсан байдалтай хараад байдаг. Би ч тоосон шинжгүй идэж гарлаа. Сүүлдээ байдал нэг л биш. Хоолоо идээд дуусчлаа. Арай найзад маань ямар нэг таагүй явдал тохиолдоогүй байгаа гэж санаа зовж эхэллээ. Бараг орж ирснээсээ хойш 50 мин өнгөрлөө. Анх удаа л ганцаараа хоол идэж үздэг юм байна. Тэгээд яагаад ч юм эргээд хартал найз маань яг миний ард нуруугаа нийлүүлцэн сууж байдаг байгаа. Урдаа бас загасны битүү шөл, цуйван захиалцан, цуйвангаа идээд дуусцан бодолд орцон суужийдгийн. Бид 2 бие биенээ яагаад хараагүй юм болоо гэж гайхаад. Ядаж байхад нуруугаа нийлүүлж суугаад байхдаа яахав дээ. Хэхэ. Ер нь ингэж тохиролцсон тохиолдолд түрүүлж ирсэн нь хаалга руу харж суух хэрэгтэй юм байналээ шүү. Тэгээд сүүлд ирсэн нь хараа муутайгаа марталгүйхэн шиг нүдээ нэг эргүүлж тойруулж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоолныхоо тооцоог 2 дахин нэмж төлнө шүү дээ.
Би гэртээ ганцаараа бол хоол хийж иддэггүй лдээ. Ер нь бол хоол хийж иддэггүй. Хэрвээ ажлаа тараад гэртээ хоол хийж иднэ гэвэл үүр цайх байлгүй. Тэгээд унталгүй ажил дээрээ ирэлтэй ч биш. хэхэ. Ээж маань намайг ийм гэдгийг мэддэг болохоор хааяа "нөхөр минь хоол хийж идэж байгаа юу" гэж утсаар асууна. Мэдээж би санааг нь зовоохгүйн тулд тэгж байгаа л гэж хэлнэ. Ер нь бол ганцаараа хоол идэж бараг л үзээгүй байсан юм. Ямар ч байсан санаанд алга.Заза. Дараа арай хэрэгтэй юм бичнээ.