Monday, January 8, 2007

Ганцаараа хооллох тийм ч сайхан биш юм байна лээ шүү

Өчигдөр найзтайгаа “Aero” – д уулзахаар тохиролцож хэн түрүүлж ирсэн нь загасны битүү шөл, цуйван захиалаад хүлээж суухаар болдог юм байна. “Aero” – ийн загасны битүү шөл надад таалагддаг л даа. Тийм болохоор тийшээгээ л ер нь хоолонд ордог болоод нэг жил болж байна.
Очоод 2 хоолоо захиалчихаад хүлээгээд л суугаад байлаа. Нөгөө найз маань ирдэггүй. Хоолнууд ч боллоо. Идэхгүй хүлээх үү гэж байснаа идэж эхэллээ. Ядаж байхад зөөгч нь гайхсан байдалтай хараад байдаг. Би ч тоосон шинжгүй идэж гарлаа. Сүүлдээ байдал нэг л биш. Хоолоо идээд дуусчлаа. Арай найзад маань ямар нэг таагүй явдал тохиолдоогүй байгаа гэж санаа зовж эхэллээ. Бараг орж ирснээсээ хойш 50 мин өнгөрлөө. Анх удаа л ганцаараа хоол идэж үздэг юм байна. Тэгээд яагаад ч юм эргээд хартал найз маань яг миний ард нуруугаа нийлүүлцэн сууж байдаг байгаа. Урдаа бас загасны битүү шөл, цуйван захиалцан, цуйвангаа идээд дуусцан бодолд орцон суужийдгийн. Бид 2 бие биенээ яагаад хараагүй юм болоо гэж гайхаад. Ядаж байхад нуруугаа нийлүүлж суугаад байхдаа яахав дээ. Хэхэ. Ер нь ингэж тохиролцсон тохиолдолд түрүүлж ирсэн нь хаалга руу харж суух хэрэгтэй юм байналээ шүү. Тэгээд сүүлд ирсэн нь хараа муутайгаа марталгүйхэн шиг нүдээ нэг эргүүлж тойруулж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоолныхоо тооцоог 2 дахин нэмж төлнө шүү дээ.
Би гэртээ ганцаараа бол хоол хийж иддэггүй лдээ. Ер нь бол хоол хийж иддэггүй. Хэрвээ ажлаа тараад гэртээ хоол хийж иднэ гэвэл үүр цайх байлгүй. Тэгээд унталгүй ажил дээрээ ирэлтэй ч биш. хэхэ. Ээж маань намайг ийм гэдгийг мэддэг болохоор хааяа "нөхөр минь хоол хийж идэж байгаа юу" гэж утсаар асууна. Мэдээж би санааг нь зовоохгүйн тулд тэгж байгаа л гэж хэлнэ. Ер нь бол ганцаараа хоол идэж бараг л үзээгүй байсан юм. Ямар ч байсан санаанд алга.Заза. Дараа арай хэрэгтэй юм бичнээ.

No comments: