Tuesday, January 16, 2007

Ядаргаа

Шөнөжингөө унтаж чадсангүй гэж ярьдаг хүмүүсийг одоо л нэг ойлгох шиг болж байна. юугаа бодоод унтдаггүй юм бол доо гэж гайхдаг байсан. Ер нь бодолтой огт холбоогүй юм байна. Унтаж чадахгүй байна гэдэг ёстой там юмаа. Өглөө эрт ажил руугаа хоцролгүй очих ёстой. Уг нь эртхэн унтвал маргаашийн ажлаа их сайн хийдэг. Унтах юмсан. Миний нойр хүрээд байна. Гэтэл хажуу айлийн зурагтын чимээ унтуулах шинж ер алга. Өчүүхэн чимээ хүртэл унтахад саад болоод байх юм. Урд нь яадаг байсан юм болоо. Стресст орхоор юм болгон л амар тайван байдлийг алдагдуулах шиг болох юм. YM - ээр үл таних этгээд өдөр болгон албатай юм шиг өөрийгөө нэмээд л хэрүүл хийх юм. листээсээ устгаад байхад. Тэгснээ эвлэрэе ч гэх шиг. Ажилд саад болоод байна гэж хэлээд ойлгохгүй болохоор нь ignorдсон. Өдөр болгон нэг хүн ignore хйидэг болсон. Ямар завтай гар нь ингэж хүний ажилд саад болдог байнаа ч гэж бодох юм. Танихгүй байж шүү.
Өчигдөр бас нэг этгээд утсаар танихгүй байж хүргэж өгөе ч гэх шиг. Тэгснээ би чамайг танихгүй чи хэн юм ч гэх шиг.Зарим хүмүүс яагаад ийм хагас ухаантай байдгийг би бодож толгойгоо гашилгадаггүй ч заримдаа өмнөөс нь өрөвдөж нулимс дуслуулмаар санагддаг гсн.
Юм бүхэн яагаад ийм дургүй хүрмээр байгааг бодох юм бол депресст орох байлгүй.
Ер нь хүн ядаргаа болохоороо их инээдтэй юм боддог гэсэн. Сүүлд нь бодоход шүү дээ. Тухайн үед бодож байсан сэтгэгдлээ цаасан дээр буулгаад сүүлд нь харахад их инээд хүрдэг шүү. жишээ нь:
Эртнээс очихыг хүсэж мөрөөдөж байсан газарт чин чиний харшилтай ургамал ургадаг бол яах вэ, маш их хөдөлмөр гаргаж хийсэн ажил чинь хэнд ч хэрэггүй байсан байвал яах вэ, маш сонирхолтой ном уншиж дуусах гэж байтал гол дүр нь үхчихвэл яах вэ. Заза. үнэндээ ийм гутранги үзэлтэй байх юм бол юу хийж бүтээх болж байнаа. Хи хи. Би ийм гутранги үзэлгүй л дээ. Хадуурч байна. Стресс маань ихэдсэн бололтой.

4 comments:

Ankhaa_M† said...

Bidnii amidarch bgaa gazar chine ene delhii chine bidnii shalgaltaa ugudug gazar shuda :P chi endee biteej chadsan gazartaa uhsniihee daraa huviarlagdana :D chi husvel tam bolgoj ch bolno, divaajin bolgoj ch bolno...

Stress-n tuhaid Bid bayarlah hergetei, gertee suugaad nuhur esvel eej aaviin munguur uuriin hergetseeg hangachihaad eldev asuudalgvi UrgaMal bolj suugaa humuusiin hajuud hetsuu ch gesen stress-d orj yadargaatai ch gesn zovoj bgaa n saihan m bishu,

Za yer n asuudaliig stress bolgoh esehiig bid uursduu shiidne shuda tima :D genen bi ingej munhaglahiin

Болороо said...

Стресстэй байлаа гээд баярлах нь ч хаашаа юм. Харин өөртөө менежмент хийж сурах хэрэгтэй байх. Ер нь өөрөөсөө муу явж байгаа хүнийг хараад баярлаад байх юм бол утгагүй. Тэрний оронд сайн сайхан явж байгаа хүмүүс олон байхад тэднийг харж дууриал авах хэрэгтэй :)

Ганбатын Бат said...

Ядаргаа ч хэцүүлдээ,Ер нь бол хоёр төрлийн ядаргаа байдаг,Сэтгэлийн биеийн гэж хоёр ангилдаг,аль алиныг нь нэгэн зэрэг амасссан үед бол үхчиж магадгүй,тийм болхоор өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй,Гэртээ харьмаар санагдах тэр л үед харих хэрэгтэй,энэ бол хамгийн сайн арга,За амжилт хүсэе!!

Одко said...

Bi chamaig tanihgui chi hen yum, gehdee bi chamaig hurgej ugie gedeg hesgiig unshaad baahan ineelee. Unshuurtai goyo blog baina