Sunday, February 25, 2007

Хар бараанаар харахуй

Тасхийсэн өвөл дуусч хавар эхэлж байна. Тасхийсэн ч гэж дээ. Энэ өвөл ер нь хэдэн удаа цас орчвоо. Гарын 10 хуруунд лав багтахгүй. За тэр өвөл ч яахав. Энэ хаврыг уу. Нилээн шороогоор шуурах шинжтэй. Яджийхад микрогоор өглөө ажил руугаа явна гэдэг ч. Ажлаасаа хоцрохгүйн тулд 20 минутийн запастай гардийн. Даанч явж байтал нөгөө микрог нь цагдаа хэд хэд зогсооно. Тэгээд л ажлаасаа хоцроно. Монгол хэзээ энэ хүнд суртлаасаа ангижрах юм болоо. Эрхэм гишүүд бодож бодож, тунгааж тунгааж, засаж засаж нэг хууль зодолдох шахан байж гаргахын. Энэ зурагтыг хараад байхад. Нөгөөдхийг нь даанч яаж л бол яаж ашиглаж болдог нь сонин. Гайгүйхэн шиг мөнгөтэй бол ер нь тэгээд хууль мууль гэдгийг цээжлээд ч яадгийн. Цагийн гарз. Цагаа гарздахгүйн тулд мөнгөө л цуглуулах хэрэгтэй. Ер нь хуулиа мэддэг монгол хүн их цөөхөн байх. Их хурлын гишүүд хүртэл мэддэггүй ч юмуу хууль зөрчөөд байхад мань мэт нь мэдэхгүй гээд хэлчүүл нээх буруудаад байх юм байхгүй. Хэхэ. Над шиг хүн олон байхад Монгол ер нь яаж хөгжнөө гсн. Гэхдээ нээх сайхан хэрэгждэг хууль гаргачвал ажлынхаа илүү цагаар суугаад цээжлэхгүй юу.

Бүх хуулиа хүн болгон цээжилдэг. Хуулиа сайн мэддэггүй бол сайхан амьдардаггүй. Хуулийн ганц 2 бүлгийг л мэддэггүй хүн гараад ирвэл шоолдог энэ тэр. Гэхдээ тийм хүн бараг байдаггүй гэх зэрэг. Тийм сайхан цаг ирчүүлч Монгол дорхноо л хөгжөөд явчихна даа. Хувьсгалт намыг хараад байхад том том хэдхэн даргатай. Бусад нь бүгд бууны нохой байдаг бололтой. Том дарга нар нь дандаа нас дээгүүр. Арай залуу нь бууны нохой. Ер нь бууны нохой гэдгээ ч мэддэггүй байх. Тэхээр би лав улс төрч болсон бол өдийд бууны нохой болцон, хурдан хөгшрөөсэй, дарга болох юмсан гээд явжийх байхдаа. Ямар азаар улс төрч болчоогүй юм гэсэн шүү юм бодож байтал арай гэж нэг ажил дээрээ иржугам.

Ажлынхаа ойролцоо нүүгээд ирчүүлч юун микро. Сайхан явган алхахгүй юу. Даанч агаар их утаатай. Микрийг муулж муулчаал ичихгүй орой нь ажлаасаа тараад л микронд сууж ажилдаа нухлуулсан бололтой зовхи нь унжиж хагас зомби царайлсан хүмүүсийн дунд хагас зомби царайлаад тэд нарыг харахгүйн тулд бушуухан нүдээ аниад арай гэрэл гэгээтэй зүйлс бодохыг хичээн гэртээ хурдан очхийнсон гэж залбираад явжугам. Бусад хүмүүс бас адилхан л ингэж дарамтанд ордог байхдаа. Монгол улс хэзээ хөгжиж энэ хүмүүсийн зовхи нь өөдөө явах юм болоо.

4 comments:

Ганбатын Бат said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

gariin 10 huruund batahgui gedeg chini olon gsen ug bhaa, hehe

Болороо said...

10 - аас их, эсвэл 10 ч хүрэхгүй гэсэн 2 янзын утга илэрхийлнэ дээ. Өгүүлбэрийнхээ утгаас л шалтгаална. хэхэ. багтах ~ тэнцэх :D

Migo said...

Чиний бичлэгийн хэв маягууд таалагдлаа.
Энгийн мөртөө их аятайхан болж, үргэлжлүүлээрэй!